2011-05-08 - Гэрийн даалгавар 9 р анги /Эхэд задлал хийх жишиг/
IX анги
Эхэд задлал хийх жишиг
Дараах эхийг уншаад доорх даалгаврыг гүйцэтгээрэй.
Хүүгийн бодол
Нэгэн эр ажлаа тараад ядарч зүдэрсээр гэртээ иржээ. Таван настай
хүү нь ааваасаа 1 цагт хэдэн доллар авдаг вэ? гэж асуув.
Аав нь их л уцаартайгаар:
- Чамд ямар хамаатай юм бэ? гэв.
Хүү дахин дахин хариулахыг гуйхад аав нь:
- За, заавал мэдмээр байгаа юм уу? Нэг цагийн ажлын хөлсөнд 20
доллар авдаг гэжээ.
Хүү:
- Тэгвэл, та надад арван доллар зээлдүүлээч? гэж гуйв. Аавын нь
уур хүрч, өрөөндөө ороод хаалгаа хаа! гэв.
Цагийн дараа аав нь нэлээд тайвширч хүүгийнхээ өрөөнд очиж
- За, май, ав даа. Арван доллар. Ууртай хандсанд “уучлаарай” хүү
минь Өнөөдөр миний хувьд урт бөгөөд хэцүү өдөр байлаа гэв.
Хүү “Ээ ээ” гэж барялан хашхирав.
- Баярлалаа. Аав аа! Хүү дэрэн доороосоо задгай мөнгө гарган
тоолж эхэллээ.
Тэгээд
- За, май, яг хорин доллар. Одоо би тантай нэг цаг байж болох уу?
гэв.
1. Эхийн бүтцийн загварыг ашиглан гарчиг сэдэв, эхлэл, гол хэсэг,
төгсгөлийг олж эхийн гол санааг тайлбарлаарай.
Гарчиг
Сэдэв:
Санамж
Эхлэл
Гол хэсэг
ТөгсгөлСанамж:
- Өгүүлэгдэж буй гол юмнаас үүдэлтэй санааг сэдэв гэнэ.
- Уг сэдвээр гаргасан дүгнэлтийг гол санаа гэнэ.
- Сэдэв ба гол санааг агуулсан хураангуй нэрийг гарчиг гэнэ.
- Эхлэл хэсэгт суурь мэдээлэл, гол хэсэгт үйл явдлын орон,
цаг, зорилго, шалтгаан, шинж байдлыг дэлгэрүүлнэ.
- Төгсгөл хэсэг нь эхлэл, үндсэн хэсгээс гарсан дүгнэлт
шинжтэй байна.
2. Эхээс бүтэц бус өгүүлбэрийг олж бүтэц, бүтэц бус өгүүлбэрийн
ялгаатай талыг тодорхойлно уу?
Бүтэц өгүүлбэр Бүтэц бус өгүүлбэр
1. Гишүүдээс бүтнэ.
2. Шууд ба шууд бус санаатай.
3. Энгийн ба нийлмэл өгүүлбэр
гэж ангилна.
4. Хураангуй ба дэлгэрэнгүй
бүтэцтэй байж болно.
1. …………………………………..
2. …………………………………..
3. …………………………………..
4. …………………………………..
3. Нийлмэл өгүүлбэрүүдийг энгийн өгүүлбэр болгон задлаад цөм
бүтцийг тэмдэглэ.
Жишээ нь:
Хүү, тэгвэл та надад арван доллар зээлдүүлээч гэж гуйв гэсэн
нийлмэл өгүүлбэр нь
Хүү гуйв. Тэгвэл, та надад 10 доллар зээлдүүлээч гэсэн 2 энгийн
өгүүлбэр болно. Цөм бүтцийг олохдоо доорх загварыг ашиглаарай.
2 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр
3 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр
4. Өгүүлбэр холбоо үг, үг бүтээвэр гэсэн шаталсан нэгжээр задлан
тайлбарла. Жишээ нь:
НТЯ ЗТЯ
2 Ү.Ү.З
1 2 1 2 3Нэг цагийн ажлын
хөлсөнд хорин доллар
авдаг.
Нэг цаг Нэг-үндсээр
Цагийн ажил Цаг+ийн
Ажлын хөлс Ажил+ын
Хөлсөнд авах Хөлс+д
Хорин доллар авах
Хорь+н доллар +0(ыг)
Ав+даг
5. Эхээс жинхэнэ нэр, үйл үг, тэдгээрийг төлөөлсөн үгийг олж утгын
зүйлчлэлээр ангилан бич. Жишээ нь:
Аав – хүнийг нэрлэсэн
Чамд – хүнийг төлөөлөн нэрлэсэн
Доллар – хүний бүтээсэн зүйл гэх мэтчилэн.
6. вэ?, бэ? уу? баймжит бүтээвэр эхэд ямар үүрэгтэй орсон бэ? эхээс
асуух, батлах захирах, өгүүлбэрийг олж тайлбарлаарай.
НЭМЭЛТ ДААЛГАВАР:
1. Базаррагчаа нар “Монгол хэл – 9” 65, 66 – р талыг уншиж, тэмдэглэ.
(6-р даалгаврыг хийхэд)
2. Эхийг монгол бичигт буулга.
3. Эхийн эхний өгүүлбэрийг үүр өндгийн харьцаагаар тайлбарла.
. Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд
<- Өмнөх . Дараагийн ->